2019 Macbook Pro 16 inch ревиев/сэтгэгдэл

Ойрд баахан дампуурч яваад блогтоо юм бичсэнгүй. Жаахан заварсан тул өнгөрсөн сард макбүүк про 16 инчийн загварыг аваад хэсэг хэрэглэж үзээд төрсөн сэтгэгдлээ гунигийн сайтандаа орууллаа. Туршиж үзсэн загвар маань $2,799.00-н загвар. Моделийн дугаар энээ тэрээ бхгүй тул үнээр нь загварыг нь нэрлэчихлээ. Элдэв янзын санах ой, үзүүлэлт нтрийг нь өсгөхгүй тэр чигээр нь авчихсан. Үзүүлэлтийг нь энд бичиж заваараад яахав. Залхуурахгүй бол дэлгэрэнгүй үзүүлэлтийг эндээс ороод уншина биз.

Шинэ макбүүк про 16 инч магнай хагарч, нүд баясгах, дундарсан сэтгэлийг дүүргээд өгөх, овойж оцойх онцгой зүйл ер байхгүй болохоор яахав хэдэн сэтгэлд хүрсэн зүйлсээ жижиг параграф байдлаар бичлээ. За гол зүйлдээ ороё!

1.Гар/Keyboard

15 оноос хойш макбүүк компьютерүүдэд суулгаж эхэлсэн “butterfly mechanism” бүхий “keyboard”-ууд нь гарсан цагаасаа хойш байнга асуудал дагуулсан. Жижиг тоос, шороо жаахан орох төдийд үсэгнүүд ажиллахаа болих, нэг үсэг давхар дарагдах гэх мэт гомдлууд салахаа байсныг макбүүк хэрэглэгч нар маань сайн мэдэж байгаа бх аа. “Apple” 4 жилийн турш сайжруулалт хийсэн, үнэгүй засах хөтөлбөр явуулж эхэлсэн гээд янз бүрийн арга хэмжээ авсан боловч анхнаасаа инженерийн муу шийдэл байсан тул ямар ч амжилт олоогүй.

※Хэрэв таны компьтер 15 оноос хойшхи макбүүк байгаад үсэг нтр нь асуудалтай бол албан ёсоор үнэгүй солиулах боломжтой. Компьютерийн гарыг солихын хамт баттерейг бас солиод өгөх тул “charge cycle” нь нэлээд явчихсан бол “keyboard” ажиллахгүй байна гээд худлаа ч**гаад цоо шинэ баттерейтэй болох боломжтой. (Хэдэн удаа ч болно/ 800$ орчмын засвар үйлчилгээ үнэгүй гэсэн үг)

link: Apple keyboard replacement program + keyboard 😛


“Scissor mechanism is always better. So it is…”

Асар өндөр өртөгтэй засвар, байнгын алдаатай ажиллагаа зэргээс болоод 16инч макбүүк про-н гаранд буцаад уламжлалт “scissor mechanism “-г ашиглажээ. Миний хувьд хамгийн таалагдсан нь аймаар чимээтэй “butterfly mechanism” бхгүй болсон нь…

Компьютерийн Гар/Keyboard-н механизм

2.Овор хэмжээ ба дэлгэц

Өмнөх загвартай харьцуулахад жаахан хүнд бас нэлээд овортой. Яахав хэсэг хэрэглээд нээх ялгаа нь мэдрэгдэхгүй болчихож байна лээ. Дэлгэц нь мөн адил. Илүү нарийн ирмэг/bezel-тэй болохоор анх харахад бас дажгүй гүн сэтгэгдэл төрүүлэх авч хэрэглэх явцад “ах 15инчийн макбүүк про”-с ялгараад байх зүйлгүй.

Баруун гар таалаас 2019 оны 16 инч, 2017 оны 15 инч макбүүк про

3.Үзүүлэлт ба ажиллагаа

Яг үнэндээ надад бол тийм тасарчихсан үзүүлэлттэй машин шаардлагагүй. Жаахан бичсэн кодыг гялс компайлдчихдаг дундаж үзүүлэлттэй компьютер бхад болдог юм уул нь. Нарийн детайл үзүүлэлтүүдийг нь Аппле-н сайтнаас харчих болохоор жижиг туршилтын үр дүнгээ бичээд орууллаа.

Туршилт: 30000 мөр бүхий iOS аппликейшны кодыг(cold start build / xCode) компайлдахад нэг минут зарцуулж байна лээ. Яг адил кодыг Mac mini дээр 3 минут гаруй зарцуулах шаардлагатай болж байсан.

Хэрэв та IT мэргэжилгүй, код нтр бичдэггүй бол шинэ макбүүк прог ямартай ч солиотой хурдан гээд ойлгоход болно оо.

Video editor, photo editor, тоглоом хөгжүүлэгч, дууны инженер гэх мэт улсуудад их тохиромжтой машин болов уу гэж бодож байна. График, Процессор, санах ой, хөргөлтийн систем гэх мэт нь маш сайн болсон болохоор.

How about the gaming on mac?

Зарим зүйл хэзээ ч өөрчлөгдөх боломжгүй байдаг.

Дуугаралт/Speaker, микрофон

Зүгээр солиотой. Өөр барах зөөврийн машин одоогоор байхгүй.

Дүгнэлт / There’s not much to say

За за өөр ёстой онцлоод хэлэх зүйл алга. Ямар ч байсан одоо байгаа про ангиллын зөөврийн компьтерүүд дотроо эхний гуравт маргаангүй орно. Та урд нь макбүүк ашигладаг байсан бол keyboard, speaker зэргээс өөр онцын ялгаа мэдрэхгүй байх аа. Дээр дурдсанчлан video editor, photo editor, тоглоом хөгжүүлэгч, дууны инженер улсуудад яг тохирсон машин болов уу гэж бодогдсон.

Цааш нь түгээх:
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *