mendokusai net__φ(。。)

iPhone 11 Pro review

09/20-нд сүр дуулиантайгаар худалдаанд гарсан “iPhone 11 Pro” утсыг 10-д хоног ашиглаж үзээд хуудсандаа #review орууллаа. Уул нь ойр хавийн хэн нэгэн авсан хойно ямархуу байгааг нь лавлачихаад дараа нь өөрөө авая гээд бодож байсан боловч 10 сарын 01-с Японд татвар 2% өсөх гээд хэдэн цаас хэмнэчих санаатай түрүүлээд авчихлаа.

Одоо барьж байгаа утсаа “iPhone 11 Pro”-р солих бодолтой хүмүүст маань хэрэг болж магад.

※ review гэдэг үгний эвтэйхэн Монгол орчуулга олдохгүй байсан тул энэ чигээр нь бичээд явлаа.

1. #reviewer-н тухай
Хүн болгоны хэрэглээнээс хамаарч тухайн бүтээгдэхүүнд өгөх үнэлэлт, дүгнэлт өөр өөр байх тул яг ямар нөхөр #review бичсэн талаар цухас дурдъя.
Миний хувьд ихэнх цагаа компьютерийн ард өнгөрүүлдэг тул смартфон бол байнга ашиглаад байдаггүй гар. Голдуу хөгжим сонсох, “youtube” үзэх, мэдээ унших, ойр зуурын тэмдэглэл, календарь хөтлөх, сошиал апп ашиглах, жижиг хэмжээний тоглоом тоглох, “чанар муутай” хэдэн зураг дарах зэргээс төдийлөн хэтэрдэггүй.
Тийм болохоор уг #review “heavy user”-үүдэд чиглэгдээгүй, дээр дурдсан байдлаар хэрэглэдэг хүмүүст зориулсан болно.
“iPhone 11 Pro”-с өмнө “iPhone XS”, “Pixel 3” ашиглаж байсан болохоор өдөр тутмын хэрэглээнд хэр ялгаатай талаар харьцуулалтуудыг бас хальт дурьдана.

Үнэлгээ

Загвар
Үнэ
Давуу талууд(Features)
Камера
Батерей
Хүчин чадал
Үйлдлийн систем

Базаад дүгнэвэл:

Өрсөлдөгч компаниудын хувьд хямд үнэтэй хүчин чадал сайтай утас зах зээлд гаргаж байхад илт тасархай биш хэрнээ 1000 гаран доллараар борлуулж буй нь төдийлөн таалагдсангүй. Загварын тухайд 2 жилийн өмнөх их биеийн дизайн тэр чигээр, мөн 4К/60fps бичлэг хийх боломжтой хийсэн хэрнээ entry level model нь дөнгөж 64ГБ санах ойтой байгааг ойлгосонгүй. Үзүүлэлт, баттерей, камер зэргийн хувьд ярилтгүй сайн болж чаджээ.
Дэлгэц, утасны овор, загвар/фростед-бак зэрэг чухал биш бол ‘Pro’ биш, зүгээр ‘iPhone 11’-г сонгоорой.

4.4

“Apple” танилцуулгын туршид ярьсанчлан камер-н хувьд “iPhone 11 Pro” маш сайн болж чадсан санагдлаа.
Гадаад үзэмж, өдөр тутамд ашиглахад эвтэйхэн байдлын хувьд “iPhone 11 Pro” ерөнхийдөө дажгүй.
Дэлгэцийн дээд хэсгийн “notch”, утасны их биеийн дизайн 2 жилийн өмнөх “iPhone X”-тэй адилхан зэрэг нь бусад өрсөлдөгчдийн дизайнтай өрсөлдөх боломжгүй санагдав. Өөр нэг дизайн/engineering асуудал нь “Entry level iPhone 11 pro” дөнгөж 64ГБ санах ойтой байгаа нь 4К/60fps бичлэг хийх боломжтой нь огт авцалдахгүй санагдав. Санах ой багадаа 128ГБ-с эхлэх ёстой байсан.
За энд олон юм нуршихын оронд “Таалагдсан”, “Таалагдаагүй” зүйлсээ хүснэгтэнд харьцуулаад биччихье.

Таалагдсан

  • Баттерей өмнөхөөсөө хавьгүй сайжирсан
  • Утасны ард талыг бүрсгэр шилээр(matte finish) хийсэн болохоор хурууны хээ үлдэхгүй
  • “Ultra wide angle” линз, Шөнийн зураг авах горим, Маш энгийн хэрнээ “про” камера апп (Night mode нь тасархай)
  • Смартфоны зах зээл дээрхи хамгийн өндөр хурдтай CPU, GPU

Таалагдаагүй
(Ер нь бол шал дургүй хүрсэн)

  • Заваан үнэтэй(999$-с 64ГБ модел)
  • 3D Touch дэлгэцгүй болсон
  • Өмнөх загвартай харьцуулахад илүү хүнд
  • 2019 оны утас гэхэд хэтэрхий том Notch-той.

Дэлгэрэнгүй жаахан нуршвал…

3. Дагалдах хэрэгсэл, гадаад үзэмж

iPhone 11 Pro дагалдах хэрэгслүүд, хайрцаг
Зураг-1 : ” iPhone 11 Pro ” ба хайрцган дотор дагалдах хэрэгслүүдийн хамт
(Тэр цэнхэр кейс тусдаа шүү)

Савлагаа болоод дагалдах хэрэгслийн тухайд өмнөхөөс ялгаатай нь ПРО загварын “iPhone 11”-үүдэд хар хайрцаг, хурдан цэнэглэх зориулалттай 18Вт адаптер дагалдаж ирнэ. Өөр онцын зүйл байхгүй. Уламжлалт “lightning port”-той чихэвч, хэдэн ширхэг цаас, 2ш цагаан өнгөтэй “Apple” стиккер, тэгээд л бол оо.

iPhone XS, iPhone 11 Pro харьцуулалт
Зураг-2 : ” iPhone XS gold ” ба ” iPhone 11 Pro space gray”

Гаднах загварын тухайд “iPhone 11 Pro” 2 жилийн өмнө танилцуулсан “iPhone X”-с төдийлөн өөрчлөгдөөгүй. Утасны нүүрэн талаас нь хараад ялгах боломжгүй. Утасны ард талын шилэн хэсгийг бүрсгэр(matte finish) болгосон, камерны хэсгийн товгор дизайны өөрчлөлт болон камерны тоо 3 болсныг эс тооцвол ерөнхий загварын хувьд өөрчлөгдөөгүй гэж хэлж болно. Шинээр нэмэгдсэн “Midnight Green” гээд өнгө нь зарим өнцгөөс харахад “Space Gray” шиг харагдана. Хэрэв та “iPhone X”-с хойшхи загвар барьдаг, гаднах загварын хувьд шинэ утас сонирхож буй бол “iPhone 11 Pro” төдийлөн ялгаатай санагдахгүй болов уу. ” Matte finish “-н давуу тал нь хурууны хээ утасны ард тал дээр үлдээд заваараад байхгүй нь дажгүй санагдсан.

4. Камер
Камер нь бол тасархай. Мэргэжлийн зурагчин биш болохоор магадгүй нарийн ширийн детайл, өнгөний баланс зэргийг мэдэхгүй байж магад. Ямартай ч “Google pixel 3”, “iPhone XS” ашиглаж байсан хэрэглэгчийн хувьд хэлэхэд “iPhone 11 Pro” одоо байгаа хамгийн шилдэг “Инстаграм машин”. Гүйцээ!

“iPhone 11 Pro”-р дарсан зурагнууд

Нэг эгнээнд байршуулаагүй үзэмжгүй 3 камерны давуу тал нь утасны камерийг ашиглах үед гарч байна лээ. “4х zoom” хийх үед камер хооронд шилжихэхэд элдэв гацалт, огцом шилжилт байхгүй “smooth” гэх юм уу, 3 камер биш нэг камертай утсаар оптик зүүм хийж буй сэтгэгдэл төрүүлнэ. Нарийн физик, мат-к тооцоонд суурилсан имплементешний үр дүн гайхалтай болж чаджээ. Яагаад камерны байршил ийм болсон талаар дэлгэрэнгүй сонирхож буй хүн байвал доорхи видеог үзээрэй.

5. Баттерей🔋
“Apple”-н зүгээс албан ёсоор “iPhone XS”-ээс 4 цагаар илүү баттерейгаа барина гээд мэдэгдсэн.
Миний хувьд баттерей дрейн тест хийж үзээгүй. Өмнө барьж байсан “iPhone XS” өглөө дүүрэн цэнэглэж гараад орой гэртээ ирэхэд утасны цэнэг 25% орчим байдаг байсан бол “iPhone 11 Pro” тухайд 60% цэнэгтэй байгаа гэхээр мэдрэгдэхүйц сайжруулалт хийгдсэн нь харагдаж байна.

6.Бусад
“Apple” -н зүгээс утасны спикер улам сайжирсан гэж дурдсан. Яг хэрэглээд үзэхээр “iPhone XS” -с илүү чанга дуугардаг болсноос өөр нээх сүртэй ялгаа анзаарагдсангүй. Магадгүй “iPhone XS” -н дуугаралт өөрөө маш сайн болохоор тэгж санагдсан байж мэдэх юм. Нарийн ширийн дуугаралттай холбоотой сайжруулалтуудын талаар “Apple” -н сайт дээрээ доорхийг дурдсан байгаа.

iPhone 11 Pro үзүүлэлт
Зураг-7 : “Apple”-н сайт дээрхи дуугаралттай холбоотой сайжирсан зүйлс


Дэлгэцийн тухайд “iPhone XS” -тэй харьцуулахад төдийлөн ялгаа мэдрэгдээгүй. Гадаа нартай өдөр арай илүү тод байж мэдэх юм. Бусдаар том ялгаа мэдрэгдээд байхгүй. ” Дэлгэцэндээ “Pro Display XDR” гээд сүрхий нэр өгснийг бодоход мэддэг улсууддаа хэрэгтэй давуу талуудыг шингээсэн болов уу. Миний хувьд бол “эрээн цоохор” жирийн “OLED” дэлгэц шиг санагдсан.

“Apple”-н зүгээс танилцуулгын үеэр онцлоогүй ч хамгийн их анхаар татсан нэг зүйл бол “U1 гээд чипийг утсанд суурьшуулж өгсөн явдал байлаа. “Ultra Wideband (UWB)” гээд сентиметерийн нарийвчлалтай байршил тогтоох боломжтой технологийг “U1″ чипээр айфонд нэвтрүүлсэн. Утсаа алга болгосон тохиолдолд” iOS13 + Find My“-н тусламжтай утас тань унтаастай байсан ч “өндөр нарийвчлалтайгаар” хаана байгааг илрүүлэх боломжтой гэсэн үг. Мөн янз бүрийн эх сурвалжууд “U1”-тай адилхан чип бүхий “Apple tag” гээд байршил тогтоох төхөөрөмж худалдаанд удахгүй гарах талаар мэдээллэж байгаа. Хэрэв “Apple tag” худалдаанд гарвал зөвхөн “Apple”-н бүтээгдэхүүн гэлтгүй бусад чухал эд зүйлсээ хянах боломжийг олгоно гэсэн үг юм.

Сайжруулсан утасны их бие – Creating tougher glass isn’t rocket science. It’s molecular science. 👀
“Apple”-н сайт дээр 2019 оны загварын утаснууддаа ашигласан шилний бат бөхийг ” Creating tougher glass isn’t rocket science. It’s molecular science.” гээд магтан дуулсан байгаа. ” Мolecular science” гэж ямар новшоо хэлээд байгааг нь ойлгоогүй. Ямартай шилний тухайд нэлээд бат бөх болсон юм шиг байна. Миний хувьд хагалж бариад туршаад байх боломж байхгүй, байсан ч тийм туршилт хэзээ ч хийхгүй болохоор өөр нөхрийн туршилтыг доорхи бичлэгээс үзнэ үү.

Waterproof

Rated IP68 (maximum depth of 4 meters up to 30 minutes) under IEC standard 60529

Усны хамгаалалт яг хэнд хэрэгтэйг мэдэх юм алга. “Sponge Bob”-д зориулсан сайжруулалт юм уу хаашайн. “3D touch” дэлгэцийг хэвээр үлдээсэн бол илүү дээр байх байлаа.
Байнга аялж барьдаг хүнд “LTE 30 bands”, 2 сим зэрэг дэмждэг болсон зэрэг нь нэлээд хэрэгтэй давууд талууд болсон байх(iPhone XS-с эхлээд 2 сим дэмждэг болсон).

Үүрэн телефоны 5G технологийг дэмждэг болсон бол их зүгээр байх байлаа.

2018 оны “high-end” ангилалд багтах ухаалаг утастай хүн бол “iPhone 11 Pro” авах нээх хэрэг байхгүй болов уу. “U1 chip”-ийг ашигласан нэмэлт төхөөрөмж, софтвейр сайжруулалт зэрэг гарвал “iPhone 11 Pro” түрүү жилийн загвар болох “iPhone XS”-с арай жаахан ялгарч харагдаж мэдэх юм.
За тэгээд илүүдээ гарсан мөнгөтэйнүүд авцгаана биз. Ямар ч байсан аваад дэмий гээд хэллээ шүү!

Цааш нь түгээх:
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
Back to top