Apple шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа

Жил бүрийн хавар технологийн мангас Apple компани шинэ, бүтээгдэхүүн үйлчилгээ, төхөөрөмжүүдээ танилцуулах тусгай өдөрлөг(event) зохион байгуулдаг боловч энэ жилийн тухайд дэлхий нийтийг хамарсан коронавирусын цар тахлын улмаас 3 сард зохион байгуулагдана гэсэн хүлээлттэй байсан өдөрлөг болсонгүй. Өдөрлөг зохион байгуулаагүй ч энэ хавар ямартай ч 3 бүтээгдэхүүнийхээ(hardware) шинэ загварыг онлайнаар танилцуулав.

Macbook Air

Шинэ Macbook Air 2020
Дэлгэцийн хүрээ нь(bezel) нь өрсөлдөгч нартай харьцуулахад арай зузааныг эс тооцвол бусдаар тасархай машин болохоор 4.5 оноо өгч орхилоо.

Шинэ гар ✂ / Goodbye butterfly 🦋

Ерөнхий загвар дизайнд томоохон өөрчлөлт хийгээгүй. 16 оноос хойш асуудал дагуулсан “Эрвээхий” механизм бүхий гарыг буцаагаад “Хайчин” механизм бүхий гараар сольж өгсөн нь хамгийн том өөрчлөлт байлаа. Өнгөрсөн намар танилцуулсан 16 inch Macbook Pro-нхтой адилхан болсон гэсэн үг.

Үзүүлэлт

Цаг үеээ дагаад 10 дахь үеийн “10th-gen Intel Ice Lake processors (Y-series)” процессор болон ” Intel Iris Plus Graphics”(integrated) график карттай болгож сайжруулсан байна. Цаасан дээр бичсэнээр шинэ Macbook Air өмнөх загвараас процессор 2 дахин хурдан, 80 хувь илүү график ажиллагаатай болж. Яг зорилтот хэрэглэгч нарт хүчин чадлын ялгаа төдийлөн мэдрэгдэхгүй болов уу. Угаасаа Макбүүк Эйр үзүүлэлт муутай болохоор 😝

Шууд мэдрэгдэхүйц талархууштай сайжруулалт нь entry level Macbook Air үнэ нь 1099$-с хямдарч 999$(+tax) болсон мөн түүнчлэн hard disk нь 128GB-с 256GB болсон явдал байлаа 💆‍♂️

За тэгээд бусдаар бол онцын ялгаа байхгүй. Шинээр компьютер авах гэж хүмүүст хамгийн тохирсон laptop болов уу гэж бодож байна. Аймаар өндөр үзүүлэлт шаардсан юм хийдэггүй бол шүү дээ.

Mac mini

Гар, хулгана, дэлгэц гээд бүх юмыг нь тусд нь авдаг болохоор mac mini
төдийлөн таалагддаггүй. Яахав ажлын морь бол байж болох машин
.
Mac mini 2020

Entry level Mac mini 128GB-с hard disk-тэй байсан бол 256GB болж өссөн байна. Welcome feature 🤗

iPad Pro 2020

Тасархай загвар, хүчирхэг үзүүлэлт, найдвартай ажиллагаа, баттерей гээд
өөлөх зүйл тун ховор. Энгийн хэрэглэгч гэхэсээ илүүтэй про дизайнер, зураач,

эдитор гэх мэт хүмүүст тохирсон. Desktop class програмууд цөөн байгаа нь сул тал.

iPad Pro 2020
Your next computer is not a computer 😳😳😳 (by Apple)

За өчигдөр зарласан хамгийн гол бүтээгдэхүүн нь iPad Pro-н шинэ загвар байлаа. Өнгөрсөн зун танилцуулсан iPad OS-той уялдсан хэд хэдэн давуу талууд нэлээд нэмэгджээ. Өмнөх загвартай адилхан 11инч, 12.9инч гэсэн 2 хэмжээтэй. Үзүүлэлт болоод сайхан магтаалууд Apple-н өөрийн сайт дээр дүүрэн байгаа болохоор сонирхсон улсууд ороод үзнэ биз ээ. Өөрт төрсөн сэтгэгдлээ дор дурдаад явахаар шийдлээ.

Display 📺

Өмнөх загварын iPad Pro-н дэлгэцнээс ямар ч ялгаагүй. Өнгөний ялгарал, нэгж цэгүүдийн нягтрал, refresh хийх давтамж(120Hz) гээд бүгд яг хэвээрээ. 2 жилийн өмнө танилцууласан панел гэхэд өдийг болтол илүү сайн мобайл дэлгэц одоогоор алга байна.

Камера 📷

iPhone 11-нхтэй яг адилхан камертай болсон. Хувьдаа данхайсан том Tablet-нд камер төдийлөн хэрэггүй гэж боддог. Лаг камерны оронд үнэ жаахан хямд байвал.

LiDAR сканнер

Шинэ iPad Pro-н камерны хажууд LiDAR (Light Detection and Ranging) гээд нэмэлт мэдрэгч суулгаж өгчээ. Уг LiDAR нь сүүлийн үед жолоочгүй машин, сансар судлалд(Nasa-н Ангараг дээр газардах төсөл…) ашиглаж байгаа мундаг технологи. Ерөнхийдөө бол ямар нэг гадаргуугийн гүний мэдээллийг авахад уг мэдрэгчийг ашигладаг. iPad-н тухайд өрөөнд байгаа биетүүдийн яг хаана байгааг тогтоогоод “Augmented reality” апп зэрэгт ашиглах зорилготой.

Үзүүлэлт 🦸‍♂️

Шинэ A12Z Bionic гээд процессортой болсон. Рам нь 6GB болж нэмэгдсэн. Өмнөх загварын iPad Pro ажиллагаа аль хэдийн ихэнх laptop, компьютерүүдээс илүү болчихсон байсан. Шинэ процессортой болсноор улам тасраад явсан гэсэн үг. Өмнө дурдсанчлан амьдрал дээр хэрэглэхэд ялгаа нь төдийлөн мэдрэгдэхгүй болов уу. Үйлдлийн систем нь desktop class OS юм уу, тэрэнд дөхсөн хэмжээнд очиж байж жинхэнэ ид шид нь гарт баригдаж нүдэнд үзэгдэх бх. Мэдээж уран бүтээлч, зураач хүмүүст маань хэрэгтэй сайжруулалт болсон л доо. Гэхдээ уран бүтээлч хүн хэд билээ…

New keyboard with trackpad ⌨

Magic Keyboard with a Magic price tag 😝😝😝

За шинэ iPad Pro-той хамт танилцуулагдсан хамгийн онцлог бүтээгдэхүүн бол шинэ magic keyboard байлаа. Өмнөх гарнуудаас онцлогтой нь trackpad-тай. iPad OS 13.4 шинэ апдейтээр iPad Os шинээр курсор/pointer дэмждэг болж байгаа юм бх. Ерөнхийдөө таны хурууны оронд дэлгэцэнд харагдах цагаан заагчийг удирдах trackpad гол pointing device болно гэсэн үг. Notebook-ний trackpad-тай ерөнхий ажиллагаа адилхан. Үйлдлийн системийн онцлогоос хамаарч харагдац, хөдөлгөөн анимейшн зэрэг жаахан ялгаатай болж.

Үнэ 💵

Өмнөх загвартай адилхан 11инч iPad Pro 800$, 12.9инч iPad Pro 1000$-н үнэтэй. Дээр нь татвар нэмэгдэнэ. 1TB хүртэл санах ойтой, гар утасны сүлжээ дэмждэг хувилбарыг авах юм бол 1650$(+tax) болох нь.

Шинэ magic keyboard 11инчийнх 300$, 12.9инчийхд зориулсан хувилбар нь 350$, тэгээд дээр нь татвар.

Хамгийн сүүлд Apple pencil авна гээд тооцвол 130$(+tax).

Бүгдийг нь нэмээд үзэхээр тулчихсан үзүүлэлттэй high-end iPad Pro 12.9инч 2130$(+tax). Компьютерийн оронд хэрэглэнэ гээд хамгийн хямд 128GB санах ойтой entry level iPad Pro-г magic keyboard-тай авбал 1100$(+tax) болох нь.

Ингээд бодохоор миний хувьд бол 1000$ MacBook Air компьютер гэдэг утгаараа хамгийн давгүй сонголт болж байна. График дизайн, дижитал арт чиглэлийн хүмүүст бол iPad Pro яг тохирсон машин бх болов уу.

Youtube, NetFlix, Сошиал нетворк ухах, ном унших зэргээс хэтрэхгүй над мэтийн энгийн улсад хамгийн тохиромжтой таблет бол iPad mini гэж санагдаад байгаа. 1500$-т шинэ macbook air, iPad mini 2ууланг нь авчих болохоор …

Цааш нь түгээх:
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *